Кино найруулагчид, жvжигчдийн удаан хvлээдэг Оскарын шагнал гардуулах ёслол энэ сарын 7-ны єдєр Лос-Анжелес хотын Кодак театрт амжилттай болж єндєрлєлєє. Америкийн кино академийн нэрэмжит 82 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд Жэймс Кэмероны найруулсан “Аватар” киног шуугиан тарьж, хамаг шагналыг хамна хэмээн олон нийт ярьж байлаа. Гэвч vнэндээ vзэгчдийн саналаар болсонгvй. Харин гэнэтийн эргэлт Оскарт гарч, "The Hurt Locker" кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг дуу гээд ёстой л олныг гайхшруулсан дєрвєн шагналын эзэн боллоо.
Энэ удаагийн Оскарт "Crazy Heart." Кино мєн багагvй амжилттай байлаа. Энэ кинонд кантри дуучны дvрд тоглосон Жэфф Бриджес Оскарын шилдэг эрэгтэй дvрийн жvжигчин шагналын эзнээр тодорлоо. Тэрээр “Академийн гишvvдэд баярлалаа. Надад энэ мэргэжлийг эзэмшvvлсэн ээж аавдаа баярлалаа” хэмээжээ. Энэ киноны дуу нь мєн шилдгээр шалгарсан юм.
Мєн энэ удаагийн Оскар наадмаас Сандра Баллок шилдэг эмэгтэй дvрийн жvжигчин шагналыг "The Blind Side.” Киноны хvчирхэг эх хvний дvрээрээ авлаа. Тэрээр тайзан дээр гарч ирсэн даруйдаа “би vнэхээр энэ шагналыг авчихлаа гэж vv” хэмээн дуу алдан хошигнож, vзэгчдийг хєгжєєжээ. Учир нь Сандра Баллок саяхан болсон "Алтан бєєрєлзгєнє" наадмаас "хамгийн муу жvжигчин"-ээр тодорсон юм. Ийнхvv тэрээр нэг жилд хамгийн муу, бас хамгийн сайн жvжигчнээр шалгараад буй нь энэ юм.
Шилдэг эмэгтэй туслах дvрээр шалгарсан Моникv "Precious." Киноны бvтээгчдэд баярлах нь зvй биз ээ. Тэрээр “энэ дvр бол миний амьдралын тухай єгvvлсэн байсан” гэжээ.
«Шуурганы Хаан» кино (The Hurt Locker).
Иракийн дайны тухай єгvvлдэг энэхvv киноны найруулагч нь Кэтрин Бигелов гэх бvсгvй юм. Ийнхvv тэрээр Оскараас шилдэг найруулагч шагналыг авснаар анх удаа эмэгтэй шилдэг найруулагч тодорч буй хэрэг билээ. Энэхvv киног Марк Боал зохиолчийн Иракийн дайны vеэр хийсэн тэмдэглэл дээр сэдэвлэн бvтээжээ. Кэтрин “Тэнд одоо ч цэргvvд байгаа тєдийгvй, одоо ч тэд амь насаа алдсаар байна” хэмээн шагнал гардан авах vеэрээ хэлсэн байна. Сонирхуулахад, Кэтрин єнєєдрийн Оскарын хамгийн том єрсєлдєгч Ж.Кэмеронтой 1985-1991 оны хооронд эхнэр, нєхєр байсан тvvхтэй.
Кэтрин Бигелоу болон Барбары Стрейзанд (Barbara Streisand).
Найруулагч Кэтрин Бигелоу (Kathryn Bigelow), продюсер Грег Шапиро (Greg Shapiro) сценарист Марк Боал (Mark Boal).
"Oscar-2010" наадмын нээлтэнд vзvvлбэр vзvvлсэн Америкийн жvжигчин, илбэчин Neil Patrick Harris (Neil Patrick Harris)
Анимэшн киноны тєрєлд vзэгчдэд ухаарал хайрласан "Up" кино шалгарсан нь vнэхээр нvдээ олсон шагнал байлаа. Жvжигчин Pete Docter (Pete Docter) and Bob Peterson (Bob Peterson).
Гарсан даруйдаа олныг шуугиулж, олсон орлогоороо vе vеийн бvхий л киног давж гараад байсан “Аватар” энэ удаа Оскарын гурван шагналыг авлаа. Шилдэг зураг авалт, шилдэг эффект, шилдэг урлаг найруулал гэсэн гурван номинацийн эзнээр “Аватар” тодорлоо.
Шилдэг хувцас дизайнер Sandy Powell болон жүжигчин Sarah Jessica Parker болон fashion дизайнер Tom Ford
Presenters Robert Downey Jr.болон Tina Fey нар
Presenters Gerard Butler болон Bradley Cooper
Шилдэг баримтат кино "The Bay», Louis Psihoyosболон Fisher Stevens
Аргентины найруулагч Juan Jose Campanella Шилдэг гадаад хэлтэй кино "The Secret in their eyes»
Presenters Jake Gyllenhaa lболон Rachel McAdams нар
Хөгжмийн зохиолч Michael Giacchino шилдэг киноны хөгжим "Up» (Up!) хэмээх киногоор
Ашиг орлогоороо тэргүүлсэн "Icon» (Avatar) киноны баг Rick Carter Robert Stromberg болон Kim Sinclair
Joe Letteri болон Stephen Rosenbaum, Richard Beynhem Andy Jones нар Oscar for best visual effects.
Шилдэг оператор Мауро Фиоре «Аватар».кино

width="480">
Режиссер Джон Хьюз (John Hughes) — 1950-2009.
Бest original script буюу шилдэг зохиол Mark Boal "Lord of the storm» (The Hurt Locker
The Hurt Locker кино "Best Sound" and "Best Editing sound effects" зэрэг шагналууд Paul N. J. Ottosona and Ray Beckett